ТҮГЭЭХ   =>

Захирлын мэндчилгээ

        

МЭНДЧИЛГЭЭ

    Сайн байцгаана уу. 23 дугаар сургуулийн вэб хуудсанд зочилж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тус сургууль нь 1957 онд ашиглалтанд орсон цагаас багш сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой дүүрэг, нийслэл, улсын тэргүүний сургууль хэмээх эрхэм алдрыг хүртээд байгаа сургууль билээ. Одоогоор тус сургууль нь 3500  гаруй сурагчид, 164 багш ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. Улс төр, соёл урлаг, бизнес, шинжлэх ухаан, техник технологи, инженерчлэл, банк санхүү гээд нийгмийн бүхий л салбарт сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн амжилт бүтээлээрээ түүчээлэн яваа эрхэм төгсөгчдөөрөө үргэлж бахархаж явдаг. Олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж дүүрэг, нийслэл, улс, олон улсын түвшинд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээний шилдгүүдийг төрүүлж,  багш хэмээх эрхэм алдраа эгнэгт дуурсгасан  үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, бодлого шийдвэр, сургуулийн статусыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх эрхэм үүргээ амжилттай биелүүлсэн үе үеийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Гадаад хэлний хэмээх тодотголтой сургууль маань Орос, Япон, Англи, Солонгос, Хятад, Герман хэлийг гүнзгийрүүлэн зааж, Монгол улсад суугаа тухайн орны ЭСЯ, төрийн бус байгууллага, гадаадын Их дээд сургуультай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, жилээс жилд тухайн оронд суралцах, сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоог ахиулсаар байна.Сүүлийн жилүүдэд гадаадын Их дээд сургуульд элсэн суралцах нөхцөл шаардлагыг хангаж, улмаар эх орныхоо ирээдүйн шилдэг боловсон хүчний тоог ахиулж байгаа төгсөгчид маань сургуулийн мөн чанар, чанар чансааг илтгэж байна. Даяаршиж буй нийгэмтэй хөл зэрэгцэн, дэлхийн мэдээлэл технологийн дэвшил болсон MOODLE, дэлхийн номын сангийн KOHA системүүд, мөн байгалийн ухааны AR технологи зэргийг Монголын боловсролд анх удаа оруулж ирэн турших, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх  чиг үүргээ амжилттай биелүүлж байна. Гадаад хэлний хэмээх эрхэм нэрээрээ овоглосон тус сургуулийн хамт олон тус сургуулийг төгссөн мянга мянган төгсөгчид, ажиллаж хөдөлмөрлөж байсан олон зуун эрдэмтэн багш ажилтан, удирдлагууд, Монгол улсад суугаа ЭСЯ- дууд, гадаад дотоодын хамтрагч байгууллагууд та бүхэндээ ажил хөдөлмөр, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Өлзий хээтэй сургууль маань өнө мөнхөд алдар цуугаа дуурсгах болтугай.

 

Та бүхнийг хүндэтгэсэн:

23 дугаар сургуулийн захирал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт, МУБИС-ийн Клиник Профессор, Боловсрол судлалын Докторант,

 Монгол Улсын Зөвлөх багш Цэрэндэжидийн Цолмонбаатар

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар