ТҮГЭЭХ   =>

Шийдвэр гаргахад тань туслах зөвөлгөө

Шийдвэр гаргахад тань туслах зөвөлгөө

  1. Өөртөө тохирохуйц мэрэгжилүүдийн жагсаалтыг гарга. Энэ нь чамд таалагддаг ирээдүйд тухайн мэргэжлийн дагуу ажиллавал сонирхолтой санагддаг г.м
  2. Сонгосон мэргэжилдээ тавигдах шаардлагуудыг жагсаан бич. Үүнд:
  •  Сонгосон мэргэжил ба ирээдүйд хийх ажилын төрөл
  • Сонгосон мэргэжил ба амьдралын үнэт зүйлс
  • Сонгосон мэргэжил ба амьдралын зорилго
  • Сонгосон мэргэжил ба миний өнөөгийн тулгамдсан асуудлууд
  • Сонгосон мэргэжил ба мэргэжилээрээ ажиллах бодит боломж
  • Мэргэжилийн бэлтгэлийн хүссэн түвшин
  • Сонгосон мэргэжил ба миний дур сонирхол авьяас чадвар
  • Ажилын хүссэн агуулга, шинж чанар, ажиллах орчин нөхцөл
  1. Шаардлагуудыг ч ач холбогдолоор нь эрэмбэл. Магадгүй тооцоолохгүй байсан ч алдхааргүй бага ач холбогдолтой шаардлага байж болно.
  2. Тухайн мэргэжилийн шаардлагад нийцэх өөрийн чанаруудаа тодорхойл. Чиний оюуны чадвар, сэтгэлзүйн шинж, эрүүл мэндийн байдал тухайн мэргэжилийн шаардлагад нийцэх эсэхийг шинжлэг дүгнэ.
  3. Бүхий л үзүүлэлтүүдээр тооцоолоод үзэхэд ямар мэргэжил бусдаас илүү чамд тохирохыг тодорхойлж үр дүнг гарга.
  4. Чиний гаргасан шийдвэрийг  зөв эсэхийг гэр бүлийнхэн, найз нөхөд, багш нар, сэтгэл зүйчидтэй зөвлөлдөн ярилц. Мөн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалыг сайн мэдэх хэрэгтэй. Жилээс жилд шинээр мэргэжилүүд бий болон хөрвөх чадвартай мэргэжил эзэмших зүй ёсны шаардлага урган гарч байна.

Шийдвэр гаргахын өмнө анхаарах зүйлс

Өөрөө бод :

  • Хамгийн түрүүнд зорилго, хүсэл, мөрөөдөл чинь юу вэ гэдгийг тодорхой болгох
  • Хүсэл, зорилгод чинь тохирох ямар авьяас чадварууд одоо байгааг хэр тохирохыг, мөн түүндээ хүрэхэд ямар чадваруудыг өөртөө бий болгох хэрэгтэйг бод
  • Хамгийн сүүлд, сонгосон мэргэжил чинь нийгэмд  хэр их хэрэгтэйг бодолцоорой

Бяцхан судалгаа хий:

  • Тэгэхээр мэргэжил чинь ямар онцлогтой, хаана ямар байгууллагад тухайн мэргэжилийн хүмүүс ажилладаг болохыг судлаад үз
  • Мэдээж хэрэг төгссөний дараа ажлын байр хэр их олдохыг судлаад үзэхэд гэмгүй

Бусдын зөвөлгөөг сонс :

  • Чиний бодолтой 100%  нийлэх албагүй ч гэр бүлийн гишүүд, найз нөхөд, багш нартайгаа мэргэжил сонголтын талаар ярилцаж, бодлыг нь сонссоноор чамд урьдчилан хараагүй олон зүйлсийг харах нэмэлт мэдээлэл авахад тусална. Гэхдээ хамгийн эцсийн шийдвэрийг чи өөрөө гаргах хэрэгтэй.

ӨӨРИЙНХӨӨ ХҮЧИЙГ ҮНЭЛ

Биднийг хүсэл мөрөөдөлт маань хүргэж чадах өөрийн авьяас чадвараа бодитоор үнэлэх хэрэгтэй. Одоо өөрийн авьяас чадвараа үнэлж үзэцгээе.

Доорх асуултуудад дарааллын дагуу чин сэтгэлээсээ хариулаарай

  1. Би юуг хамгийн сайн хийдэг вэ?
  2. Би юуг хийх дургүй вэ?
  3. Ямар мэргэжилийн ажил надад тохиромжтой байх вэ? Яагаад?
  4. Намайг амжилтанд хүрэх ямар төрлийн зүйлийг би хийх дуртай вэ?
  5. Би юмсыг зохион байгуулах дуртай юу?
  6. Би манлайлагч уу? Дагалдагч уу?
  7. Би хүмүүстэй хамтран ажиллах дуртай юу? Эсвэл бүгдийг өөрөө хийх дуртай юу?
  8. Би амьдралын идэвхитэй хэв маягийг хүсэж байна уу?
  9. Би олон зүйлийг нэг дор хийх чадах уу? Эсвэл нэг л зүйлдээ төвлөрдөг үү?

Одоо найз нөхдөөсөө өөрийн тухай эдгээр асуултуудыг асууж тэд адилхан хариулт хэлэх эсэхийг сонирхож үзээрэй.хэрэв найзууд чинь чамтай адилхан хариулж байвал чи өөрийгөө зөв үнэлжээ гэсэн үг.

Өөрийнхөө ур чадварыг үнэл

Ур чадвар гэдэг  чиний ямар нэг зүйлийг сайн хийх дотоод нөөц боломж. Техникийн эсвэл ажил мэргэжилтэй холбоотой ур чадвар (компьютерийн программыг унших чадвар эсвэл тариа хийх ) зэрэг нь тусхай ур чадвар болдог. Харин бусад нь хэн нэгнээр дамжуулан суралцаж болох чадварууд, ажил мэргэжилийн бүхий л салбарт хэлэглэгддэг. Ур чадвар сайжирдаг бөгөөд хэрэв чамд хүсэл тэмүүлэл, оролдлого байвал ур чадвар улам бэхждэг. Доорх асуултыг өөрөөсөө асуу.

  1. Ямар түгээмэл ур чадварууд чамд байна вэ?
  2. Ямар тусгай ур чадварууд чамд байна вэ?
  3. Ямар мэргэжилд эдгээр чадварууд хэрэгтэй вэ?

Өөрийн ур чадвараа үнэлж үзсэний дараа чиний сонирхож буй ажил, мэргэжилд хэрэг болох ямар ур чадвар хэрэгтэй вэ? Гэдгийг бодож үзээд өөртөө бий болгохыг хичээгээрэй.

Монгол улсын засгийн газар энэ онд харьяа яамд агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хорин эрэлттэй мэргэжилийг тодорхойлжээ. Ид бүтээн байгуулалтын он жилүүдэд ийнхүү геологи, уул уурхай, зам, барилгын ажилууд ихээр хийгдэх болох нь ээ. Үүнд ажиллах хүчний хэрэгцээ шууд хамааралтай. Элсэлтийн шалгалт өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуусдаа зориулан 20 мэргэжил толилуулж байна.

  1. Авто замын барилга
  2. Бага ангийн багш
  3. Сургуулийн өмнөх боловсролын багш
  4. Байгалын ухааны чиглэлийн багш
  5. Геологи
  6. Гидрогеологи
  7. Гидромеханиж инженер
  8. Усны нөөц экологи
  9. Уул уурхайн ашиглалтын технологи
  10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
  11. Малын эмч
  12. Мэдээллийн систем
  13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
  14. Сантехник инженерийн байгууламж
  15. Сэргээгдэх эрчим хүч
  16. Нано инженерчлэл
  17. Био технологи
  18. Цөмийн эрчим хүч
  19. Онош зүй  
  20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

Өөрийгөө оншлоод үзье

       Миний доторх хүн ба мэргэжилийн амжилт

Заавар :  дараах асуултыг уншин өөрт тохирох хариултыг дугуйл. Хэдэн ч хариулт дугуйлж болно. Хамгийн их сонгогдсон бүлгийн тайлбарыг уншаарай.

А . багаар тоглодог спортод дуртай

Б . би үгийн сүлжээ таах дуртай

В . хэрэгтэй бол бусдад зөвлөгөө өгөх дуртай

Г. Утасаар ярих дуртай

Д. Зурах, бичих, татлах дуртай

Е. Эргэн тойрны бүх зүйл надад таалагддаг

А. Би гараар юм хийх дуртай

Б. Би хийх ажилаа төлөвлөдөг

В. Би бусдын төлөө ажиллах дуртай

Г. Бусдад туслах нь надад таалагддаг

Д. Аливааг ургуулан бодох дуртай

Е. Байгалийн шинжлэх ухааныг ойлгодог

А. Би багажтай ажиллах дуртай

Б. Миний өрөө үргэлж эмх замбраатай байдаг

В. Би олуулаа ажиллах дуртай

Г. Өөрийн бодлыг хэлхээс айдаггүй

Д. Би хувцасны загвар дагах дуртай

Е. Нэвтэрхий толь унших надад таалагддаг

А. Гадаа задгай талбайд байх нь надад илүү таалагддаг

Б. Миний хамгийн сайн мэдэх зүйл бол- математик

В. Аливаа арга хэмжээнд оролцох дуртай

Г. Би бусдаас зөвөлгөө авах дуртай

Д. Асуудлийг би бие даан шийдвэрлэдэг

Е. Байгалийн сайхныг сонирхох дуртай

А. Гэрийн тэжээмэл амьтан төвөгтэй

Б. Миний бичиг нямбай гаргацтай

В. Улс төрийн хувьд тодорхой байр суурь эзлэхийг хүсдэг

Г. Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг

Д. Би бие даан ажиллах дуртай

Е. Би аливаа зүйлийг задлаж бүтцийг судлах дуртай

Бүлгийн үсэг

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Дугуйлсан тоо

 

 

 

 

 

 

Бүлэг

Тайлбар

Мэргэжил

А бүлэг

Багаж, тоног төхөөрөмж ажиллах дуртай, магадгүй аж ахйн ажил тохиромжтой байж болох юм. Тиймээс чамд ур чадвар туршлага шаарлах дараах мэргэжилүүд тохирч болох юм.

  • Барилгын инженер
  • Фермер
  • Дасгалжуулагч
  • Малын эмч
  • Туслан гүйцэтгэгч
  • Нисгэгч
  • Мужаан
  • Ой зүйч 

Б бүлэг

Чи бусдад хамгийн сайн мэддэг асуудалаараа зөвлөгөө өгдөг. Тоо бодож, тооцоолол хийх чамд таалагдана. Чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөж дасгал хөдөлгөөн хийх дуртай. Зохион байгуулах болон нарийн задлан шинжилгээ хийх дараах мэргэжилүүдээр сонгон мэргэших нь тохиромжтой

  • Программист
  • Нисэхийн инженер
  • Санхүүгийн мэргэжилтэн
  • Нягтлан бодогч
  • Номын санч
  • Банкны ажилтан
  • Эмнэлгийн техникч

В бүлэг

Бусдын итгэл үнэмшил үзэл бодлыг өөрчилж чаддаг. Өөрөөр хэлвэл ятган үнэмшүүлэх, нөлөөлөх чадвартай. Энэ нь удирдаг зохион байгуулах, итгэн үнэмшүүлэх дараах төрлийн мэргэжилүүд тохиромжтой.

  • Үйлвэрийн эзэн
  • Худалдагч, борлуулагч
  • Сургуулийн захирал
  • Цэргийн хүн
  • Дарга
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Өмгөөлөгч
  • Улс төрч

Г бүлэг

Олон нийтийг хамарсан идэвхи оролцоо шаардсан ажлуудад дуртай. Мөн бусадтай идэвхитэй харилцаж санал бодлоо солилцож хамтран ажиллах нь таалагддаг. Чамд хүмүүстэй харилцах дараах ажилууд тохиромжтой.

  • Багш
  • Сурвалжлагч
  • Эмч
  • Нийгтийн халамжийн ажилтайн
  • Сэтгэл зүйч
  • Суртчилгааны мэргэжилтэн

Д бүлэг

Алиа хошин зүйр яриж түнийгээ дүр дүрсэлгээг үзүүлэн идэвхитэй харилцагч байж чаддаг. Энэ чадвараараа бусдын анхаарлыг өөртөө татаж бусдаар өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь таалагддаг. Чамд өөрийн авьяас бололцоог хөгжүүлэх дараах мэргэжилүүд тохиромжтой.

  • Жүжигчин
  • Зохиолч
  • Гэрэл зурагчин
  • Зураач
  • Зохион бүтээгч
  • Дуучин
  • Хөгжимчин
  • Архитектор 

Е бүлэг

Аливаа эд зүйлсийг засах, эвлүүлэх, гарын ур дүй шаардсан ажлуудад дуртай. Мөн шинэ зүйлийг эрж хайх, ямар нэгэн асуудлын хариуг нь олж зорилгодоо хүч чаддаг. Чамд задлан шинжлэх чадвар шаардах дараах мэргэжилүүд тохиромжтой.

  • Байгалийн шинжээч эрдэмтэн
  • Психиатр
  • Марктенгийн мэргэжилтэн
  • Хуульч
  • Инженер
  • Цахилгаанчин
  • Инженер механик

Харвардын их сургуулийн оюутнууддаа өгдөг 15 зөвөлгөө

  1. Хэрэв та одоо унтвал мэдээж мөрөөдөлөө зүүдэлнэ. Харин унтахын  оронд сурвал тэрхүү мөрөөдлөө амьдралдаа хэрэгжүүлж чадна.
  2. Та хэтэрхий оройтсон гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ хэтэрхий эрт байгааг мэдэх болно.
  3. Сурхийн зовлон ердөө түр зуурынх бол мэдлэггүйн зөвлөн мөнхөд үргэлжилдэг.
  4. Сургалт бол цаг хугацаа биш, харин хүчин чартайлт.
  5. Амьдрал зөвхөн хичээл сургууль биш. Гэхдээ хэрэв та амьдралын ядаж энүүхэн хэсгийг туулж чадахгүй бол ер нь юу хийж чадах хүн бэ
  6. Сурах ачаалал, хүчин чармайлтыг жинхэнэ таашаал цэнгэл болгож болно.
  7. Өнөөдөр дахиж хэзээ ч давтагдахгүй.
  8. Зөвхөн бусдаас түрүүлж бүхнийг хийдэг мөн чармайн зүтгэдэг хүн л өөрийн амжилтаар бахархаж таашаал авч чадна.
  9. Хүн бүх төрөлд амжилт үзүүлэх албагүй. Зөвхөн өөрийгөө төгөлдөржүүлж шийдмэг байсан хүнд амжилт ирдэг.
  10. Цаг хугацаа харван оддог.
  11. Өнөөдрийн шүлс маргаашийн нулимс болох магадлалтай
  12. Идээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хүмүүс л реалистууд
  13. Таны цалин боловсролын чинь түвшинтэй шууд хамааралтай
  14. Таны дайснууд яг одоо номын хуудсаа шуналтайгаар эргүүлсээр байгаа.
  15. Хөлсөө урсгахгүй бол мөнгө олохгүй

Амжилттай суралцах нууцаас

  • Амжилттай суралцана гэдэг нь өөрт байгаа нөөц бололцоог бүрэн дайчилж идэвхитэй санаачлагатай байхыг хэлнэ. Оюутан суралцагчдын хувьд голлох үйл ажиллагаа нь суралцах байдаг тул үүнд ач холбогдол өгөх нь зүйн хэрэг. Амжилттай байхын тулд өөрт байгаа боломжийг зөв удирдан чиглүүлэх шаардлагатай
  • Цээжлэхэд биш ойлгоход анхаар

Аливаа зүйлийг эхлээд ойлгосний дараа сэргээн санах нь чухал. Хүний тархинд ойлгож ухаарсан мэдээлэл хадгалагддаг. Эхлээд ойлгоод дараа нь тогтмол давтвал иргээд цээжээр гарах давуу талтай.

  • Суралцах хугацаагаа битгий алд “ яг одоо энд” зарчимаар хичээлэл. Хичээллэх үедээ ямар нэгэн сатаарах, анхаарал саринуулах зүйлсийг аль болох өөрөөсөө хол байлга.
  • 45минутаар хичээлэл

Хүн тасралтгүй 45 минут хичээлэлсний дараа ойлгох төвлөрөх цээжлэх чадвар буурдаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс 45 10 45 зарчимаар хичээллэх нь зөв.

  • Мэдлэгээ бататга.Улирлын туршид маш олон мэдээлэл үзэж олон зүйлийг санаж сурч байдаг. Гэхдээ 7 хоног бүр мэдлэгээ бататгаад яваад байвал шалгалтын өмнө хоосон цээжлэхээс илүү үр дүнтэй.
  • Тархиа ч бас хоолло
  • Хичээл эхлэхийн өмнө самар зэрэг уураг өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэвэл оюун ухааныг хурц сэргэг болгоно.
  • Зааж буй хичээлийг ойлгоход урд эгнээ хамгийн тохиромжтой. Бүгдийг сонсож асуудалгүйгээр харах боломжтой.
  • Асуулт асуу

Хэрэв үнэхээр ойлгохгүй зүйл хичээл дээр гарвал тэр дороо асуу. Хамгийн чухал нь зөв хүнээсээ зөв асуултаа асуу.

Шалгалтаа амжилттай өгөх үндсэн дүрмүүд

Аман гэсэн хэлбэр нь өгөгдсөн сэдвийн хүрээнд зохиомжоо ярих, багшийн асуултанд хариулах, сонгогдсон сэдвээс сугалж ярих гэсэн хэлбэртэй.

Бичгийн шалгалт нь асуултанд хариулж бичих, тест бөглөх, эссэ бичих г.м хэлбэрүүдтэй.

Өөрийгөө бэлдэх. Анхаарлаа төвлөрүүлж маш богино хугацаанд ихээхэн зүйлсийг ойлгож авахийн тулд гэр орны ажил, мөнгө санхүү, хоол унд ч юмуу бусад зүйлд санаа зовохгүй байх хамгийн чухал.

Орчноо бүрдүүлсэн, шалгалтын талаар мэдээллээ цэгцэлсний дараа түүний төлөвлөгөөг гаргах нь чухал. Ямар ч шалгалт байсан түүнд хэрхэн бэлтгэх бэ гэдэг төлөвлөгөөг гаргаж сурах нь хамгийн чухал юм.

Юуг давтах вэ гэдгээ шийдсэний дараа хэзээ гэдэгт хариулт өгнө. Хэрэв хэт бага хугацаа төлөвлөн хийвэл давтаж чадахгүйд хүрэх бол хэт их хугацаа төлөвлөвөл сүүлдээ залхах хандлага бий болно.

Хэрхэн бэлдвэл  үр дүнтэй байх вэ?  Өглөө эрт босож өмнөх оройны уншсанаа ярих түүнийг сэргээн санах. Орой харин эрт унтах ба тэр хүртэл оройд 3-4 цаг маш эрчимтэй давтах нь үр дүнтэй.

Шипи бэлтгэх. Шалгалтанд хуулах зорилгоор бэлдэх шипи нь хамгийн ихээр цээжлэгдэн үлдэх нь бий.

Өмнөх шалгалтын матералыг ол. Түүнийг хийж үз. Алдаж буй сэдвүүд дээрээ төвлөр.

Хүн бүрт өөр өөр арга хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ л доорхыг уншсан байхад ямар ч байсан таны аз дээшилнэ. Хэзээ ч битгий муу зүйл бод. Ердөөсөө айдас бол мэдлэггүй хүний өвчин. Иймээс үүнийг анагаахад анхаарах хэрэгтэй.

Шалгалтын өглөө эрт бос, эрт оч. Хамгийн түрүүнд суудал эзэлдэг, хамгийн түрүүнд ирлэг оюутнууд шалгалтаа амжилттай өгдөг.

Шалгалтын урд шөнө сайн унтаж авах нь чухал.  Огт бэлдээгүй байж байгаад шалгалтын урд шөнө нойргүй хонож унших тийм ч сайн зүйл биш.

 Шалгалт огход хаанаас ч эхлэж хийж болно.  Гол нь чаддагаа бүрэн хий. Дараа нь удаан хийхээ хийгээд сүүлд нь чадахгүйгээ оролдож буюу түүнийг бингодох ч юмуу арга хэрэглэ.

ЕЭШ-н өмнө нь сонголоо дахин нэг бодоорой

Сургууль бүрт өөрийн гэсэн онцлог, соёл гэж байдаг. Харин тэр соёлд нь эрхэм дүү чиний гэрийн хүмүүжил хувь хүний үзэл бодол хэр зэрэг нийцэх талаар бодоорой. Таны сургуулийн имидж юу болхыг мэд. Хичээлээ сайн хийдэг оюутнаас илүүтээ дуучинг авч үзэж байна уу, илтгэгчийг авч үзэж байна уу, эсвэл бүр нийгмийн идэвхитэй оюутанг сайшааж байна уу гэдгийг мэд. Ихэнх оюутан энэ судалгааг хийгээгүйгээс хичээлдээ дургүй болох сургуулиасаа залхах г.м олон асуудалтай тулгардаг.

Төгсөгчид хайчиж байгааг анхаар. Зарим сургуулийн төгсөгч нар орон нутагт голдуу очиж байхад заримых нь төрийн албанд орж, бүр нөгөө хэсгийх нь гадаадад суралцах нь бий. 

Хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө стандарт дүрэм журамтай танилц. Энэ бол сургуулийн босго адхаад л хийгдэх зүйлс мэт болов ч эрт мэдэж судалснаар илүү сайн сонголт хийнэ.  Голч дүнг зарим сургууль онооны нарийн балл өгч бодож байхад зарим нь дүнгийн хувийн дунджийг гаргаад  тавыг хасаг тооцдог. Энэ мэтээр голч хэрхэн боддог, дүнгийн бүрдүүлбэр ямар байдаг, хичээл хэзээ амардаг, хэзээ шалгалт өгдөг, хэний төлбөр чөлөөлдөг, хэнийг шагнадаг талаар яг таг цээжил. Ингэж байж чи шилдэг нь байна.

Ёс зүйтэй бай. Зөв төлөвших үүднээс сургуульд ёс зүйтэй байж сур. Энэ л зөв хандлага чамайг амжилтанд хүргэнэ.

Эцэст нь хэлхэд ЕЭШ-ийн сонгох шалгалт таны амьдралын хамгийн чухал сонголт байж мэднэ.

 

 

 

 

 

 

 

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар