ТҮГЭЭХ   =>

Эцэг эхийн зөвлөлийн ажил

С:Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье.

Ө: Баярлалаа. Та нарт ч бас.

С: Та өөрийгөө танилцуулахгүйюу.

Ө: Намайг Өнөрсайхан гэдэг. 23-р сургуулийн ЭЭЗ-д Хуулийн зөвлөхөөр 7дох жилдээ ажиллаж байна. 

С: Сургуулийн ЭЭЗ маань их идэвхитэй ажилладаг гэж багш нар маань болон сурагчид их ярьдаг. Юуны өмнө танд болон ЭЭЗ-дөө талархсанаа илэрхийлье.

Ө: Баярлалаа.

С: ЭЭЗ-ийн хамгийн эхний хийсэн том ажил юу байсан бэ?

Ө:ЭЭЗ-ийн хамгийн эхний том ажил бол сургуулийнхаа хойд талд биеийн тамирын талбай байгуулсан.

С: Байгуулалт хийхэд санхүүжилт хаанаас авсан бэ? Их өндөр өртгөөр бүтсэн байх.

Ө: Манай сургууль маань 1-р хорооны харьяа шүүдээ. Тэгээд 1-р хорооны иргэдийн саналыг аваад, Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлээд, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээд 41 сая төгрөгний санхүүжилт авж талбайгаа байгуулсан байгаа. Дараагийн нэг том ажил бол 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилүүдэд бид бүх эцэг эхчүүдээ уриалж сургууль дотор их засварын ажлыг хийсэн.

С: Хамгийн сүүлд сургуулийн камержуулах ажлыг ЭЭЗ маань хариуцаж хийсэн гэсэн.

Ө: Тийм. ЭЭЗ маань өнгөрсөн жил бүх эцэг эхчүүдийн саналыг авч камерцуулалтын ажлыг хийгээд одоо дуусах шатан дээрээ явж байна.Эдгээр том ажлуудыг хийснээр бид нар нийт 200 сая гаруй төгрөгийг Улсаас "татаас" авалгүй хийж гүйцэтгэснээрээ өөрсдөөрөө байхархаж байгаа.

С: Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Д.Ичинхорлоо 12г

                    М.Нарангуа     12в

                     Ё. Уянга           12в 

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар