ТҮГЭЭХ =>
Алсын хараа, зорилго, зорилт
УРИА
- Хүн бүр хүүхэд нэг бүрийн төлөө
- Хүүхэд бүр өөрийнхөө төлөө
СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРАА
- Дэлхийн хэмжээнд Монголоо дуурсгах оюунлаг хүнлэг иргэнийг бэлтгэх
БШУЯ-НЫ ХАРЬЯА ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН “ЭРХЭМ ЗОРИЛГО”
- Сургуулийн бүхий л бодлого төлөвлөлтөөр хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаатай багш, ажилтан, эцэг эхтэй ”НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ” болох.
ЗОРИЛГО
БАГА БОЛОВСРОЛД
- Эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай сурагч төлөвшүүлнэ
СУУРЬ БОЛОВСРОЛД
- Амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварт бие даан бүтээлчээр суралцах чадамжтай сурагч төлөвшүүлнэ
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛД
- Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь чадамжтай сурагч төлөвшүүлнэ
ЗОРИЛТ
- Сурах хүсэл сонирхолтой, сурах үйлээ удирдан өөрийн удирдлагатай суралцдаг бүтээлч, хариуцлагатай болох
- Үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг болох
- Бүтээлчээр сурах арга барилтай, насан туршдаа суралцах чадвартай болох
- Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай болох