ТҮГЭЭХ   =>

Номын сангийн танилцуулга, үйл ажиллагаа

Номын сангийн танилцуулга

Номын сангийн зорилго:

          Коха номын сангийн программын үйл ажиллагааг эхлүүлж багш сурагчдын хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжиж чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах.  

Номын сангийн чөлөөт уншлагын танхимд нэг зэрэг 110 хүүхэд хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай.

Номын сангийн “Цахим танхим”-аар нэг зэрэг 16 хүүхэд үйлчлүүлэх боломжтой.

Номын санд мөрдөгдөж буй МУ-ын стандартын дагуу номын техник ажилууд, номын санд хөтлөгдөх ёстой анхан шатны бүртгэлүүдийг хийсэн.                                                                  Манай номын сан нь 3000 нэр төрлийн  5000 гаруй номын сан хөмрөгтэй үйл ажиллагаа явагдаж байна.

Үүнд шинжлэх ухааны салбарын номнууд 44%-ыг, үлдсэн хувь нь гадаадын болон монголын уран зохиолын номнууд эзэлж байгаа.

 Цахим ном

Сургалтын орчинд сургалтанд хэрэглэгддэг ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулсан. Одоогийн байдлаар хичээлээс гадуур сурагчдын заавал унших, “Ухаалаг монгол хүүхэд” уншлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд заавал уншигдах номуудаас 120 гаруй нэр төрлийн номыг цахим хэлбэрээр унших боломжтой.

Коха нь дараах модультай

  • Ном уншлаганд гаргах, буцаалт хийх (Circulation)
  • Ном зүйн мэдээллийг каталогчлах-(Cataloging)
  • Номын захиалга-Items hold
  • Бэлтгэн нийлүүлэгчдийг зохицуулах-(Acquisition)
  • Тогтмол хэвлэлийн захиалга-(Serials)
  • Хэрэглэгчийн менежмент-User management
  • Номын сангийн салбар зохицуулалт-Branch management
  • OPAC (Online Public Access Catalog)
  • Олон хэл дээр зэрэг ашиглах боломжтой-Multi language support

Коха програмын давуу тал

  • Хосолсон өгөгдлийн сантай. Koхa нь текстэд суурилсан болон холбоост өгөгдлийн сангийн загварыг ашигладаг нь ямар ч хэмжээний номын сангийн шаардлагыг хангах боломжтой.
  • Номын сангийн олон улсын стандартыг дэмждэг.  Олон улсын номын сангийн нэгдсэн стандарт болох MARC21 -ийг дэмждэг учраас бусад ямар ч төрлийн системүүдтэй зохицож ажиллах боломжтой.
  • Вэбэд суурилсан хэрэглэгчийн интерфэйс. Хэрэглэгчид нэмэлт програм хангамж суулгахгүйгээр цахим хөтөчөөр дамжуулан харьцдаг. Номын сангийн бусад салбаруудын хувьд нэмэлт суурилуулалт хийлгүйгээр ашиглах давуу талтай.

Уншлага үйлчилгээ: Коха программд ажиллах заавар зөвлөгөө өгч 3993 сурагчдад танхимаар  үйлчилгээ үзүүлсэн.

Цахим номын үйлчилгээ: 15017 уншигч, сурагчид цахим үйлчилгээг ашиглан хандалт хийсэн байна. Цахим номын хамгийн их уншигдаж хандалт хийгдсэн ном нь Бэрхшээл гэж юу вэ, Хөгжөөнтэй туужууд, Монголын хүүхдийн богино өгүүллэгийн дээжис зэрэг номнууд байна

Соёл олон нийтийн ажил: Номын танилцуулга, Номын үзэсгэлэн, “Номын сайн нөхөр”  зэрэг Ном тойрсон төрөл бүрийн соёл, олон нийтийн, сурталчилгааны ажлыг анги удирдсан багш болон МОЗАН-тай хамтран сурагчдын дунд зохион байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээний ном хэвлэл сурталчлах, “Үндэсний бичиг үсгийн баяр”, “Номын яармаг” зэрэг ном, бичиг үсгийн баяр, мөн онол-практикийн бага хурал, зохиолч-уншигчдын уулзалт, лекц семинар, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг соёл олон нийтийн олон хэлбэрийн ажлыг тогтмол анги удирдсан багш болон МОЗАН-тай хамтран зохион байгуулж ном хэвлэлийг сурталчилж байна.

Хамтран ажиллаж буй байгууллага:

БСШУЯам НБГазар Боловсролын хэлтэс Хүүхдийн номын ордон Үндэсний номын сан Хотын төв номын сан Дэлхийн цахим номын сан Олон улсын хүүхдийн номын сан Төрийн бус байгууллагатай хамтран ном солилцоо болон сурагчдыг номын сангаар үйлчлүүлэх соёлд суралцуулах зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.

Номын сан нь сан хөмрөгийн бүрдүүлэлтийн асуудалд анхаарч сан хөмрөгөө баяжуулж байна. Шинэ ном, хэвлэл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд, монгол судлалын номын худалдаа, ном солилцоо, бэлгийн ном, нөхөн бүрдүүлэлтээр сан хөмрөгөө баяжуулан ажиллаж байна.

 

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар