ТҮГЭЭХ   =>

“НОМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

                                                                                                                            Батлав

Захирал                                   Р. Ганболд

 

“НОМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Ном баярын өдөр тэмдэглэх тухай” зарилгийн хэрэгжилтийг хангах, ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсэд суралцагчдыг олон нийтээр татан оролцуулахад оршино.

  •  
  • Суралцагчдыг ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, ярих, өөрсдөө туурвин бүтээх чадвар эзэмшүүлэх.
  • Багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг номтой нөхөрлүүлэх энгийн болон тусгай арга эзэмшүүлэх.
  • Хүүхдийг номд дуртай болгох, номыг бүтээлчээр унших чадвар эзэмшүүлэх чиглэлээр эцэг эхийн оролцоотойгоор явуулах.

 

Хүрэх үр дүн:

  • Хүүхэд ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшсөн байна.
  • Хүүхдийг номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлахын зэрэгцээ ном уншуулах, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэх, ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмшсэн байна.
  • Эцэг эх, сургалтын байгууллагатай хамтран ажиллах хэвшил тогтоно.

 

Зорилт 1 хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • Зөв монгол сургууль, зөв монгол багш, зөв монгол суралцагч сэдэвтэй бүтээлч ажлыг зохион байгуулаж, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах
  • Хүүхдийн бүтээлээр ном гаргах
  • “Би ном унших дуртай” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах
  •  Цахим фондоор дамжуулан уншсан номоор АХА тэмцээн явуулах
  • Ахлах ангийн дунд нотлох ба няцаах мэтгэлцээн явуулах
  • Ахлах дунд ангиудийн дунд илтгэлийн уралдаан явуулах

 

Зорилт 2 хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • Багш хүүхдээр номыг бүтээлчээр уншуулах шинэлэг арга зүйн санаа дэвшүүлэх ажлыг зохион байгуулах
  • Ерөнхий болон тусгай арга зүйн зөвлөмж хэрэгжүүлэх

 

Зорилт 3 хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • Хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн судалгаа, сургалт суртачилгаа, хамтын ажиллагааны байгууллагатай танилцуулах экскурсия явуулах

Үүнд:

  1. Хүүхдийн номын ордонтой танилцаж номын тухай мэдлэг олж авах
  2. Адмон хэвлэлийн үйлдвэрээр аялан ном сурах бичгийг яаж, хэрхэн хэвлэдэг талаар мэдээлэл солилцох 
  3. МОНЦАМЭ агентлагын таван хэлээр гардаг мэдээлэл болон хүмүүн бичиг сонинтой танилцаж мэдлэг хуримтлуулах

 

Төлөвлөгөө боловсруулсан:Номын санч                                 Г.Энхтуул

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар