ТҮГЭЭХ   =>

Ном уншиж өгөх ач холбогдол

Ном уншиж өгөх ямар ач холбогдолтой вэ?

ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн Психологийн институтийн хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй болон сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн профессор, доктор Михайл Карлтон дараах хариултыг өгч байна.

Эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ зурагт номыг үзэж, ярилцах нь техникийн тусламжтай цацагдах бусад мэдээлэлтэй (ТҮ, видео болон аудио бичлэг, радио, PC тоглоом) харьцуулахад доорх давуу талтай байдаг байна.

  • Хүүхдийнхээ сэтгэхүйд тааруулан хурдаа зохицуулж болдог. Тайлбарлан ойлгуулах, давтах зэрэг нь тэдэнтэйгээ дотно чөлөөтэй харьцах боломжийг олгодог.
  • Хүүхэд өөрөө номын хуудсуудыг эргүүлж, сонирхолтой зүйл дээрээ тогтож ажиглан, айдас төрүүлэх дургүй зүйлсээс зайлсхийх зэргээр шүүж сонгох нь ирээдүйд хахаж цацмаар их мэдээллийн дундаас өөрт хэрэгтэйгээ сонгох чадвартай болоход давхар бэлтгэж байдаг.
  • Хүүхэд өөрөө санаачилгыг гартаа авч, хэзээ эхлэх дуусахыг өөрийн дураар шийдэж, буцааж нягтлах эсвэл алгасах, заримдаа өөрөө уншигчийн дүрд орох зэргээр уг үйл явцад идэвхтэй оролцдог. 
  • Бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад номын бас нэг давуу тал бол хүүхэд номтой алхам алхмаар харьцаж сурдаг. Эхлээд барьж ноолж, дараа нь хуудсыг эргүүлж, амандаа үмхэж, хазаж, долоож дараа нь тоглох гэх мэт үе шатыг өнгөрөөсний дараа жинхэнэ утгаараа доторхыг нь үзэж, унших явц эхэлнэ. Энэ нь тэдэнд насанд хүрэгчид номын зургуудыг үзүүлж, түүнд тохирох нэр ухагдахууныг нэрлэн, зурагтай холбоотой түүхийг хүүхдийн мэддэг ертөнцөөс ярьж өгөхөөс эхлэн улмаар өөрөө ном уншихыг хүсэх зэрэг дарааллаар үргэлжилнэ.
  • Зурагт болон компьютерийн үзүүлж буй зүйлс хэдийгээр уншиж өгөх хүнийг зарим талаар орлож байгаа мэт боловч зөвхөн тухайн хүүхдэд зориулж, тохируулсан дотно харьцааг хэзээ ч орлож чадахгүй.
ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар