ТҮГЭЭХ   =>

“А.С Пушкин –бидэнтэй ”

“А.С Пушкин –бидэнтэй ” сэдэвт АСТ-ний зохиомж /аргачлал/

Зорилго: Сурагчдын гадаадын уран зохиолын хичээлээр олж авч буй мэдлэгийг  сэдвийн хүрээг өргөтгөхөд чиглэнэ.

АСТ:  ...........оны.......сарын.......өдөр......цагт......сургуулийн урлагийн танхимд болно.

Байр засалт: АСТ явагдах танхимыг чөлөөт байдлаар засна. АСТ-д оролцох анги багууд бэлтгэл ажлын төлөвлөгөө, хөтөлбөрт, тусгадсаны дагуу гэрийн даалгаварт өгөгдсөн үзүүлэн таниулах материалуудыг хананд өлгөж байрлуулсан байх.

Номын сангаас АСТ-д зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн, ханын сонин, зурагт хуудас гаргана

Эхлэл: АСТ-ний өмнө орос ардын дуунаас эгшиглүүлнэ.

Нээлт: Хөтлөгч 1:

Сайн байцгаана уу?

Энд хуран цугларсан найзууд

Эрхэм хүндэт багш нартаа

Энэ өдрийн мэндийг хүргэж Оросын их зохиолч А.С. Пушкин- бидэнтэй  сэдэвт АСТ –ийг нээснийг мэдэгдэе.

Өнөөдрийн АСТ-ийг сургуулийн номын сангаас зохион байгуулах шүүгчээр .......................................................................................................................................................................................................................................................нар оролцож байгааг минь хүлээн авч соёрхон болгооно уу?

Хөтлөгч 2:

Үлдсэн тэр бадаг зохиол минь

Үрэгдэж балрахгүй хэвээр хоцроход

Үрийн үрд дамжин дэлгэрч

Үүрд мөнх түгэн бадрахад

Хөтлөгч 2:

Ирээдүйд  ямар нэг хүн

Ихэд алдаршсан зургий минь зааж

Энэ ч ёстой найрагч байсан юм гэж

Эрхэмлэх болов уу гэж горьдох юм гэсэн үгээр ангиудыг мэндчилгээнд урья /Мэндчилгээ 12 минут үргэлжлэнэ/

Хөтлөгч1:

Бүдэгхэн миний дууллын аялгуу

Бүсгүй чамдаа сонстох болов уу

Ариун зүрхний минь үнэн хүслийг

Анхаарч чи минь ойлгох болов уу

Эсвэл тэгээд урьдын адил

Энэлсэн шүлэгчийн янаг сэтгэл шиг

Энд бичиж зориулсан зүйл маань

Элэгсэг хариугүй орхигдох болов уу

Хөтлөгч2:

Дуртай зарим аялгууг ядахдаа

Дуулж сонсоод дурсана биз намайг

Өөрчлөгдөх заяаны эрхийг дагаж

Өөр газар тэнэхдээ би чинь

Энхрий чиний гунигт дүрийг  

Эцсийн үгийн өчүүхэн цуурайг

Элэг зүрхэндээ нандин хадгалж

Эрдэнийн дээд шиг шүтэж явдаг шүү.. хэмээсэн найрагчийн алдарт найраглалын бадгуудаар та бүхнийг уран уншлагын уралдаанд хөтлөн оруулж байна.

(Сугалааны дагуу сурагчид “А.С. Пушкины Евгений Онегин, “Хан тосгоны дурдатгал” найраглалуудын хэсгүүдээс ном уншина)

Хөтлөгч1: Одоо ангиудын мэндчилгээнд өгсөн шүүгчдийн оноотой танилцацгаая.

Шүүгдийн оноо

Хөтлөгч 2:

Ариун үзэсгэлэнгийн суут дагина мэт

Агшин зуурын гэгээн бараа шиг

Анх чи минь надад харагдсан

Азтай мөчийг би санаж байна гэсэн зохиолчийн дөрвөн мөртөөр хөгжөөнт тоглоомондоо ангиудаа урья

Хөгжөөнт тоглоом

Хөтлөгч1: Одоо ангиудын уран уншлаганд шүүгчдээс өгсөн оноог сонирхоцгооё Шүүгчийн оноо

Хөтлөгч 1:

Хийсвэр зохиолыг минь дурсан санаж

Хэрэгсэж үзэх хүн чи

Ариун гараараа титэмд минь хүрч

Алдрыг өргөх хүн чи

Бат ерөөлий минь угтаж тооно уу

Баяр талархалыг минь хүлээн авна уу

гэсэн их зохиолчийн алдарт “Евгений Онегин” шүлэглэсэн романы мөрүүдийг дурсан санацгааж ангиудын дүрийн тоглолтонд урья

Ангиудын дүрийн тоглолт

Хөтлөгч2:

Шүүгчдээс хөгжөөнт тоглоом, гэрийн даалгаварт өгсөн оноог сонирхоцгооё.

Шүүгчийн оноо

Хөтлөгч 2:

Хаа үхэх тавиалантай вэ?

Тэмцэх дайнд уу ? Тэнэх замд уу?

 Урсах долгионд уу? Уулын хөндийд үү?

Илчгүй хүүр минь хаа булагдах бол

Мэдрэлгүй мэнэрсэн биед

Хаа хэвтэх нь хамаагүй гэвч

Эх л нутагтаа дугжраасай гэж

Эрхгүй бас л санагдаж байна.......

хэмээн шүлгийн мөрүүдэд хөтлөгдөн та бүхний анхаарлыг номын тойм ярианд хандуулья

Номын  тойм яриаг номын санч...............хийнэ.

Хөтлөгч1:

Аглаг ойд араатан хүрхрэвч

Аянга ниргэлж, бүрээ жингэнэвч

Алс толгодод бүсгүй дуулавч

Элэглэн  агаарт цуурайтуулж

Эгшиглэн болгож дуурайнам

Хөтлөгч2:

Тэнгисийн давалгаа, хар шуурга

Тэнгэрийн дуу, малчны хашхираа

Тэр бүгдийн анан чагнан

Тэнхээгээрээ хариу өргөнөм

Тэгэхэд чамд хариу таг.......

Яруу шүлэгч чи ч

Яг л бас тийм...... гэсэн их зохиолчийн нэгэн шүлгийн утгат хэсгийг санацгааж АСТ-ийн ерөнхий дүгнэлтийг сонирхоцгооё.

Хаалт: АСТ-ний ололт, амжилтыг дүгнэж шагнал урамшуулал гардуулна.

Хөтлөгч1:

Хохирлыг арилгахад дээрээс туслав.

Хотын байдал хэвдээ оров

Талбай гудамжаар олон хүн

Тайван янзтай алхаж байв. хэмээх Оросын их зохиолч А.С Пушкины “Хүрэл хөшөө” найраглалын хэсгээр АСТ –ээ өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа Баяртай.

  

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар