ТҮГЭЭХ   =>

ХҮҮХДИЙН НОМЫН САНЧ

ХҮҮХДИЙН НОМЫН САНЧ БОЛОН БАГШИЙН ҮҮРЭГ, ХАРИЛЦААНЫ СОЁЛ

    Хүүхдийн номын санч гэдэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн насны онцлог бүрийн сэтгэлзүйд нийцүүлэн ажиллах чадвартай, мэргэжлийн номын санч – мэдээлэл зүйчийг хэлнэ. Хүүхдийн номын санч нь хүүхдийн хүсэл сонирхол, нас, хүйс, сэтгэл санааны байдлыг харгалзан тандан судалж уншлагыг удирдах, мэргэжлийн үүднээс хандах үүрэгтэй. Номын сан гэдэг бол өөрөө нэгэн төрлийн боловсролын байгууллага билээ. Номын санд насанд хүрсэн уншигчдаасаа илүүтэйгээр бага насны уншигчдад анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Ийм учраас номын санч зөвхөн номоор зогсохгүй хүүхдийн өссөн орчин, хөгжил төлөвшилд анхаарч тэдтэй тэвчээртэй, уян хатан хандахын зэрэгцээгээр чанартай унших хөтөлбөрөөр хангах хэрэгтэй болдог. Номын санч хүүхэд ном хоёрыг холбох үүрэгтэй бөгөөд, тэдэнд уншихын сайхныг дүрслэн харуулах нь нэн чухал юм. Ялангуяа бага ангийн хүүхдийг уншлагад удирдан чиглүүлэхэд анхны сэтгэгдэл тэдэнд нэн чухал. Нөгөө талаар аль ч ангийнханд номын санд ном уншихад нь чөлөөтэй, нээлттэй энгийн, айдас, дарамтгүйгээр хэрэгцээтэй зүйлээ шилж сонгох боломж олгоход номын санчийн ёс зүйн хэм хэмжээ, тэдэнтэй харилцах харилцааны соёлын эрхэм дээд баримтлал байх ёстой. Иймээс хүүхдийн номын санч, багш, мэдээллийн ажилтан хэн бүр хүүхэдтэй харилцахдаа дараах харилцааны соёлыг эрхэмлэнэ.

  • Угтан үйлчлэх ба инээмсэглэл;
  • Хүүхдийн нэрийг тогтоох; хүүхдүүд өөрсдийн нэрээрээ дуудуулахдаа дуртай байх бөгөөд номын санчдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг;
  • Хүүхдүүдийг анхааралтай сонсох; номын санчид тэр болгон яриад байх шаардлагагүй харин үйлчлүүлэгчдийг сайтар сонсох хэрэгтэй. 
  • Бүх хүүхдэд тэгш хандах;
  • Хүүхдүүдэд тохиолдсон явдлууд, элдэв үйлдэлд нь анхаарал тавих; номын санч хүүхдийн асуудалд хөнгөн хандах ёсгүй;
  • Хүүхдийн давуу талыг нээж, урмаар тэтгэх;
  • Ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгний талаар хов жив үл ярих;
  • Алдаж эндсэн тохиолдолд даруйхан уучлал хүсэх;
  • Хүүхдийн аливаа тус дэмжлэгт талархах;
  • Хөгжилтэй байх  

Хүүхдүүдийг урамшуулж номын санд дахин ирүүлэх, шинэ мэдээллээр хангах үр дүнтэй сонирхолтой уншлагын хөтөлбөрөөр хангаж ажиллах нь номын санчийн үүрэг мөн болно. Хэдий хангалттай ном, хангалуун тав тухтай орчин байлаа ч туршлагагүй номын санчийн тааруухан (соёлгүй) үйлчилгээнээс болоод хүүхдүүд номын сангаас дайжих тал гарч болохыг анхаарах нь чухал. Эдгээр соёлын хэм хэмжээнээс гадна бусад янз бүрийн тохиолдлын харилцаанд тохирсон ёс зүйн хэм хэмжээг баримтлаж, хүүхэд багачуудад эцэг эхийг төлөөлөхүйцээр эелдэг зөөлөн, халамжтай бас сургамжтай бөгөөд зүй зохистой үйлчилгээг ямагт үзүүлэх зарчим баримтлах нь хүүхдийн номын санчийн эрхэмлэн дээдлэх “Соёл” мөн.

 

 

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар