ТҮГЭЭХ   =>

Номын тухай

 “Миний  ном сайхан ном, зурагтай ном зугаатай ном, тийм ч учраас би номдоо хайртай” гэдэг дууг хүүхдүүд та нар минь мэдэх байх. “Ном бол ертөнцийг харах цонх” гэсэн алдартай үг ч байдаг. Нээрээ энэ дэлхий ертөнцийн бүхий л сонин хачин нууцыг ном тайлдаг. Номноос өөрөө очиж үзээгүй нутаг, уулзаж учраагүй хүмүүсийн тухай, тааралдаж байгаагүй гайхамшигуудын тухай мэдэх боломжтой. Эрт дээр үеэс хүмүүс номыг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ.Түүгээр ч барахгүй номтой, мэдлэгтэй ухаантай хүмүүс бүхий л түүхийн үед хамгийн шилдэг мэргэн удирдагч байж хүмүүсийг манлайлан тэргүүлдэг байжээ.

Ном хэрхэн үүссэн талаар хүүхдүүд та нарт маань сонин байх болов уу. Бүр эртний хүмүүс өөрийн үзсэн харсан зүйлээ хадан дээр сийлэн үлдээдэг байсан бол хэл яриа үүссэн цагаас элдэв сонин хачин үлгэр домгоо аман хэлбэрээр бие биедээ ярьж дуу шүлэгээр илэрхийлдэг байсан байна. Харин анх Хятадын Цай Лунь хэмээх хүн манай эриний хоёрдугаар зуунд цаасыг анх модноос гаргаж авснаар ном бий болох үндэс суурийг тавьжээ. Тэр үеэс хойш цаасан дээр бичих санаа төрж шавраар үсэгний хэв бүхий дүрс хийж цаасан дээр дүрс буулгадаг байсан аж. Дэлхийн түүхэнд ном хэмээх энэ гайхамшигтай зүйлийг бүтээдэг олон алдартай зохиолчид, зураачид олон сайхан ном бүтээл үлдээснийг хүүхдүүд та нар шимтэн унших боломжтой билээ. Хүүхдүүдийн дуртай ном зурагтай ном байдаг. Бүр дуу дуулдаг,ярьдаг,   угсарч тоглодог гээд төрөл бүрийн номнууд байгаа. Өнөөдөр техник технологи улам хөгжиж хүмүүс бид номыг цахим хэлбэрээр буюу компьютер,гар утас,цахим дэлгэц гээд олон хэлбэрээр унших боломжтой болсон. Хүүхдүүд та нар маань амьдралаа улам сонирхолтой болгож, мэдлэг оюунаараа шалгарсан бусдад хүндлэгддэг хүн болохыг хүсвэл номтой нөхөрлөх нь чухал юм.

 

Номын сайн найз чиний мөрөөдөлдөө хүрэх замыг ном гэрэлтүүлнэ.

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар