ТҮГЭЭХ   =>

9A СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЛАБОРАТОРИ 23 ДУГААР БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН  9А АНГИЙН АНГИ УДИРДСАН БАГШ Д.АРИУНБАЙГАЛЫН  АМЬДРАХ ЧАДВАРТ СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЧЭЭЛИЙН ҮЙЛ ЯВЦААС

 

Сурагч бүрийг судлан шинжлэх арга барилд суралцаж, бусадтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж , суралцах арга барилыг нь улам сайжруулах  зорилгоор өөрийн даасан 9А ангийн   ”Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа”ны хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилийн II хагасаас эхлэн, амжилттай зохион байгуулж чиглүүлэн явуулж байна.

Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа хичээлийг нарийн төлөвлөн явуулдаг. Үүнд: 1. сэдвийг сонгох үе шат, 2. Мэдээллээ цуглуулах үе шат, “. Мэдээллээ нэгтгэх үе шат. Хамгийн эхний  хичээлээр багш гэртээ өөрсдийн тулгамдсан, хэрэгцээтэй, тулгамдсан, сонирхсон  сэдвийн талаар сайн бодож байгаад саналаа бичиж ирэх даалгавар өгсөн. Сэдэв сонгоход 80 минут зарцуулсан ба хамгийн чухал сэдвийг эрэмблэх журмаар “Мэргэжил”  сэдвийг сонгосон.  “Мэргэжил” сэдвийн доор юуг хэрхэн судлах талаар ярилцан, дэд сэдвүүдийг гаргаж ирсэн.  Дэд сэдвүүд:  “Нийгэмийн ухаан”, “ Байгалийн ухаан”, “Техник технологи”, “Хууль” “Барилга”. Сурагчид сонирхсон мэргэжлээрээ 5 бүлэгт хуваагдан, баг бүр өөрсдийн сонирхсон сэдвийг сонгон мэдээлэл цуглуулсан. Энэхүү сэдвийн дагуу мэдээллийг багууд хүмүүстэй уулзах,интернет, ном, фото зураг, бодитоор харж цуглуулсан мэдээлэл зэргээс унших, тэмдэглэх, биеэр хийж турших зэргээр мэдээллийг цуглуулсан. Дараагийн хичээл дээр  багууд цуглуулсан мэдээллээ нэгтгэсэн. Мэдээллээ эмхлэх, боловсруулахад хангалттай цагийг өгсөн ба багш хэрхэн ижил болон ялгаатай байдлаар ангилж, ангилсан мэдээллээ харьцуулж сургахад анхаарч ажилласан. Мэдээллээ тайлагнах шат хамгийн ач холбогдолтой , хүүхдүүдийн хүсэн хүлээсэн шат байсан. Энэ шатанд багийн ,илтгэгч сурагчид баримт нотолгоотой, туршилт судалгаанд суурилсан илтгэлийг тавьсан. Баг бүрээс мэдээллээ тайлагнасны дараа бусад багууд асуулт тавьж, өөрсдийн сонирхсон асуултыг тавьж байсан.

 Энэхүү үйл ажиллагааг  үр дүнтэй зөв зохион байгуулж, алхмыг нь зөв тавьсны үр дүнд  хичээлийг хичээлийн жилийг дуустал үр дүнтэй үргэлжлүүлэн явуулсан. Сурагчид амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хичээлийн үр дүнд манай ангийн сурагчдад гарсан үр дүн:

  1. Сурагчдын эргэцүүлэн бодох чадвар сайжирсан
  2. Хамтран ажиллах чадвар сайжирсан
  3. Бие даан ажиллах чадвар сайжирсан
  4. Илтгэх чадвар сайжирсан.
  5. Бусдыг сонсож сурсан
  6. Асуулт асууж сурсан
  7. Асуудлыг шийдвэрлэх арга барил сайжирсан үр дүнтэй байна.

Хичээлийн үйл явцаас

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар