ТҮГЭЭХ   =>

8Б СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ЛАБОРАТОРИ ДУНД СУРГУУЛИЙН  8Б АНГИЙН АНГИ УДИРДСАН БАГШ М.БҮЖИНГИЙН  АМЬДРАХ ЧАДВАРТ СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЧЭЭЛИЙН ҮЙЛ ЯВЦААС

           Сурагч бүрийг судлан шинжлэх арга барилд суралцаж, бусадтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж , суралцах арга барилыг нь улам сайжруулах  зорилгоор өөрийн даасан 8б ангийн   ”Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа”ны хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилийн II хагасаас эхлэн, амжилттай зохион байгуулж чиглүүлэн явуулж байна.

Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа хичээлийг нарийн төлөвлөн явуулдаг. Үүнд: 1. сэдвийг сонгох үе шат, 2. Мэдээллээ цуглуулах үе шат, “. Мэдээллээ нэгтгэх үе шат. Хамгийн эхний  хичээлээр багш гэртээ өөрсдийн тулгамдсан, хэрэгцээтэй, тулгамдсан, сонирхсон  сэдвийн талаар сайн бодож байгаад саналаа бичиж ирэх даалгавар өгсөн. Сэдэв сонгоход 80 минут зарцуулсан ба хамгийн чухал сэдвийг эрэмблэх журмаар “Зөв хооллолт”  сэдвийг сонгосон.  “Зөв хооллолт” сэдвийн доор юуг хэрхэн судлах талаар ярилцан, дэд сэдвүүдийг гаргаж ирсэн.  Дэд сэдвүүд:  “Эрүүл хүнс”, “ Зөв хооллолт”, “Амин дэм, эрдэс бодис”, “Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох” . Сурагчид ангид суудаг салааны байрлалаар 4 бүлэгт хуваагдан, баг бүр өөрсдийн сонирхсон сэдвийг сонгон, мэдээлэл цуглуулсан. Энэхүү сэдвийн дагуу мэдээллийг багууд интернет, ном, фото зураг, бодитоор харж цуглуулсан мэдээлэл зэргээс унших, тэмдэглэх, биеэр хийж турших зэргээр мэдээллийг цуглуулсан. Дараагийн хичээл дээр  багууд цуглуулсан мэдээллээ нэгтгэсэн. Тухайлбал: II баг мэдээллээ нэгтгэх явцдаа нийт хүүхдүүдээс  судалгаа авъя  гэсэн саналыг гаргаж, судалгааг авсан.Эхний судалгаагаар нийт сурагчдын 60 орчим хувь өглөө элгэн дээрээ буцалсан ус уудаг,  55 орчим хувь нь өглөөний цайгаа уудаг гэсэн дүн гарсан. Мэдээллээ эмхлэх, боловсруулахад хангалттай цагийг өгсөн ба багш хэрхэн ижил болон ялгаатай байдлаар ангилж, ангилсан мэдээллээ харьцуулж сургахад анхаарч ажилласан. Мэдээллээ тайлагнах шат хамгийн ач холбогдолтой , хүүхдүүдийн хүсэн хүлээсэн шат байсан. Энэ шатанд багийн ,илтгэгч сурагчид баримт нотолгоотой, туршилт судалгаанд суурилсан илтгэлийг тавьсан. Баг бүрээс мэдээллээ тайлагнасны дараа бусад багууд асуулт мавьж, өөрсдийн сонирхсон асуултыг тавьж байсан.

 Энэхүү үйл ажиллагааг  үр дүнтэй зөв зохион байгуулж, алхмыг нь зөв тавьсны үр дүнд  хичээлийг хичээлийн жилийг дуустал үр дүнтэй үргэлжлүүлэн явуулсан. Сурагчид өглөө бүр ус уух, өглөөний цайгаа уух уриалга гаргаж, дараа нь дахин давтан судалгааг авсан. Энэ хугацаанд кола бага уух, хоолоо тогтмол идэх зэрэг эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралцаж, үр дүнгээ бусаддаа тайлагнаж байсан.  Хамгийн сүүлд хавар сурагчид бяцхан ном , гарын авлага, зөвлөмж, ханын сонинг хийж, энэхүү үйл ажиллагаагаа амжилттай дуусгасан. “Зөв хооллолт” амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хичээлийн үр дүнд манай ангийн сурагчдад гарсан үр дүн:

  1. Сурагчдын эргэцүүлэн бодох чадвар сайжирсан
  2. Хамтран ажиллах чадвар сайжирсан
  3. Бие даан ажиллах чадвар сайжиосан
  4. Илтгэх чадвар сайжирсан.
  5. Бусдыг сонсож сурсан
  6. Асуулт асууж сурсан
  7. Өглөө бүр ус уудаг  болон цайгаа уудаг сурагчдын тоо ихэссэн
  8. Асуудлыг шийдвэрлэх арга барил сайжирсан үр дүнтэй байна.
ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар