ТҮГЭЭХ   =>

“ХИЛЧИН-23” ЗУСЛАН

“ХИЛЧИН-23”  ЗУСЛАНГИЙН ТАЙЛАН

2014.08.21

Зорилго: Хүүхэд нэг бүрийг  эрүүл таатай орчинд зөв боловсон амрах, байгаль орчноо хайрлах , биеэ авч явах, харилцаан дээр зөв дадал хэвшилд сургах.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль нь сурагчдаа  Хилийн цэргийн 0288 дугаар ангийн  “Хилчин-23”  хүүхдийн зусланд  амраалаа.  Зусланд нийт 1-4-р ээлжинд  292  сурагчид амарч, нийт 17 багш, 4 туслах багш,  1 эмч,  зохион байгуулагч-3 зуслангийн ээлжийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 1-р ээлжинд  Ц.Оюунцэцэг багш 30 хүүхэд, Л.Дашдолгор багш 19 хүүхэд,  Ц.Эрдэнэтуяа багш 33 хүүхэд, бусад ангиас 8 хүүхэд нийт 90 хүүхэд зохион удирдан амраасан. 1-2-р ээлжийн зохион байгуулагчаар Нийгмийн ажилтан Т.Машбилэг ажилласан.

2-р ээлжинд В.Алимаа 29, А.Цолмон 25, Б.Золзаяа 2, З.Тунгалаг  32 хүүхэдээ авч амраасан.                3-р ээлжинд Зохион байгуулагчаар мэдээлэл зүйн багш Н.Оюунгэрэл ажиллаж

Зуслангийн эмч И.Соёлмаа амрагч сурагчдынхаа эрүүл мэнд, эрүүл хоолоор үйлчлэх ажлуудыг төлөвлөөний дагуу явуулж, хяналт тавин  1-4-р ээлжинд ажиллалаа.

Ээлж бүр дээр сурагчдынхаа нас биений онцлогт тохирсон тэмцээн, уралдаануудаа  төлөвлөсөн хугацаанд нь графикт цагийн хуваарийн дагуу явуулсан. Зуслангийн хугацаанд явагдсан ажлын  онцлогоос дурдвал:

1. Гадаад хэлний  онцлогийн харуулан Орос, англи , хятад, япон, солонгос хэлээр мэндэлж, хүндэлж, дуулж, амрагчид бие биенээсээ суралцлаа.

1. “Бод , Сэтгэ, Хамтар , Бүтээ “

2. Бүлгүүдийн хамтарсан  дуут  жагсаал, зуслангийн онцлогт тохируулан уриа,  дууг  гарган зохион гаргаж  шалгаруулж ирсэн.

4.  Зуслангийн хамгийн хамгийн / мисс, жентелмен/

5. Сюрприз  /энэ ээлжийн төрсөн өдрийн бэлэг/

6. Явган аялал /Эх орон байгаль орчноо хайрлан хамгаалах/

7. Шилдэг амрагч, бүлэг, багш, шалгаруулж урамшуулах

8. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

.Хөлбөмбөгийн тэмцээн

10. Шилдэг бүжгийн хос  /Заавал сурах 10 бүжиг/

11. “Урлагийн бага наадам” ,”Жүжигчилсэн тоглолт”

12. 4 төрөлт “Буухиа”  тэмцээн гэх мэт олон төрлийн уралдаан тэмцээнийг явуулсан.

13. Ээлжийн хүндэтгэлийн  “Шугам жагсаал”-ыг хаалтын үйл ажиллагаан дээр явуулж бүлгийн ахлагч нар бүлгээ удирдан бүлгэмийн ахлах удирдагчид рапорт өгч сурлаа.

      Зуслангийн ээлж бүр дээр амрагч сурагчдынхаа сэтгэгдлийг авч дараа дараагийнхаа ажилд тусган ирлээ.

Амрагч хүүхдүүдийн эцэг эхийн сэтгэл ханамжийн үүднээс эргэлтийн өдөртэй  болгож тусгай гэр гаргаж хүлээн авч амрагч эцэг эхтэйгээ тав тухтай уулзах орчинг бүрдүүллээ. Амрагч сурагчид зуслангийн тухай сэтгэгдлээ зураглалаар  болон бүтээлээр авч ээлж бүр дээр үзэсгэлэн гаргасан.

 Нийт амрагч сурагчид болон эцэг эхчүүд сэтгэл ханамжтай дахин амрах өндөр сэтгэлтэй байлаа. Мөн  зуслангийн  үйл ажиллагаа  гэмт хэрэг , хэв журмын зөрчил, гомдолгүй хэвийн явагдлаа.

Зуслангийн давуу тал:

Мэргэжлийн туслах багш нарыг Зуслангийн холбооноос өгч ажиллуулсан. Зуслан зохион байгуулагч нар нь мэргэжлийн багш, ажилчид нь  байсан. Хоолны амт чанар сайн байж эцэг эх амрагч нарын  сэтгэл ханамж өндөр байсан. Амрагч сурагчиддаа нэгдсэн журмаар үнэгүй нарны малгай өгч жигдрүүлсэн, бүлгээрээ авахуулсан зурагаа  амрагч бүрт дурсгаж байсан.Амрах хугацаанд төрсөн өдөр нь тохиож байсан хүүхдүүдийг хамтад нь тэмдэглэж байсан .Эрүүл агаарт байгалийн үзэсгэлэнт таатай орчинг бүрдүүлж чадсан гэх мэт олон давуу талууд байсан.

Зуслангийн сул тал:

Байр, зарим нь олон жил болсон хуучны засаж сэлбэсэн боловч гүйцэд биш,сантехникийн болон цахилгаан мантаж дахин шинэчлэх шаардлагатай санагдсан.

ЗУСЛАНГИЙН  ЕРӨНХИЙ  ЗОХИОН  БАЙГУУЛАГЧ:

                23  ДУГААР  СУРГУУЛИЙН  НИЙГМИЙН  АЖИЛТАН   Г.ЭРД ЭНЭЧИМЭГ

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар