ТҮГЭЭХ   =>

“SCHOOL POLICЕ” ЭРГҮҮЛИЙН ТАЙЛАН

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 23-Р СУРГУУЛИЙН  “SCHOOL POLICЕ”

ЭРГҮҮЛИЙН ТАЙЛАН

 

Манай сургууль дээр 2 дах жилдээ эцэг эхийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагчийн захирамжийн дагуу “SCHOOL POLICЕ”-г амжилттай хэрэгжүүлж байна.

Нийт 3066 сурагч бүрийн эцэг эхээр хуваарь гарган эцэг эхийн урьдчилсан хурал хийж санал авч ажиллаж байна. 9-р сарын 01-с 11-рсарын 20 хүртлэх хугацаанд 1-р ээлжинд 2-3, 2-р ээлжинд 2-3, эргүүл гарч нийт 220  эцэг эхийн эргүүл гаран ажилласан байна. Энэ хугацаанд олон эрсдэл маргаан, хулгайчаас сэргийлж чадсан юм. Жишээ нь: 23-р сургуулийн актанд гарах ширээ сандал хураасан хашаатай эд хогшил хулгайлж байсанг газар дээр нь барьж таслан зогсоосон. Согтуу иргэн далимдуулан хүүхдийн цүнх гар утас зэргийг авах, тэднээс мөнгө нэхэх зэргийг илрүүлэн сэргийлж чадсан байна. Сурагчид тараад гэртээ харихгүй бөөгнөрөн тоглох бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй удаан хугацаагаар сургуульд найдан цагаас нь өмнө ирүүлэх, цагт нь авахгүй байх зэрэг санал хүсэлтүүд ирдэг.Мөн эцэг эхийн эргүүлээс гарсан санал анхааруулгийг тухайн холбогдох хүмүүст мэдэгдэн бусад эцэг эхчүүдэд нээлттэй мэдэгдэж арга хэмжээ авсан.Гадна хашаанд хогийн сав удаа дараа шаарддаг боловч одоог хүртэл арга хэмжээ авч шийдвэрлээгүй байна.

Эргүүл хийж байгаа эцэг эхчүүдийн хамтаар сургуулийн зүгээс оюутан эргүүл, сурагч эргүүл хийх график гарган ажилласан. Гадна эргүүлийг эцэг эхчүүд хийж, сургуулийн дотор тухайн эргүүл хийж байгаа эцэг эхийн ангийн хүүхдүүд/ ахлах анги/ жижүүр анги  дэг журам сахиулж хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа нь их үр дүнтэй ажил болж байна. Эцэг эхийн санал солилцох дэвтрийг гарган тухайн эргүүл тэр үеийн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурж дараагийн хүндээ хүлээлгэн өгч хэвшил болсон нь сургуулийн зүгээс дараагийн өдөртөө юун дээрээ илүү анхаарахыг төлөвлөн ажиллах болсон .ЧД-н цагдаагийн 1-р хэсэгтэйгээ хамтран ажиллаж ойр орчмын эрсдэлт газруудаар хамтран эргүүл хийж хэвшил болсон.Нийт энэ хичээлийн жилд 2000 мянган эцэг эхийн эргүүл хуваарийн дагуу эргүүл хийнэ.

Цаашид эцэг эхийн эргүүлийн үүрэг хариуцлагийг өндөржүүлэх а/Иргэний үүрэг б/ эцэг эхийн хариуцлага в/ ёс зүйн ухамсарт хуулийн хариуцлага г/АУБ маш сайн ойлгуулж хариу тооцож байх шаардлагтай байна.

Эргүүл хийх эцэг эхчүүдийн график

Эцэг эхчүүд эргүүл хийсэн тэмдэглэл хөтлөлт 

-Эцэг эхийн сургуулийн цагдаагийн эргүүл хийх хуваарийг АУБ –тай хамтран эцэг эх болон асран хамгаалагч нь хэзээ аль ээлжинд гарах боломжтой асуумжийг ангийн хурлын үед урьдчилан авч хуваарь гарган ажиллаж байна.

- Өдрийн богино үеийг харгалзан, дунд ангийн эцэг эхчүүдээсээ хуваар гаргасан нь цаг үеийн байдлыг харгалзан орой эрт харанхуй болох харанхуйгаар хичээлд ирэх зэргийг бодож энэ ангийн хүүхдүүдийг  эцэг эх нь хүүхдийнхээ үе тэнгийн хүүхдүүдийг мэддэг  хяналт тавих нь дөхөм байна.

- Одоо  гадаа урин дулаан эхлэх үед бага ангийн сурагчид гадаа эрт ирэх тарахгүй удах зэрэгт хяналттай байх нь мөн эцэг эхчүүдийн хүүхдийнхээ үе тэнгийнхэнг  илүү мэддэг  гэж үзэн бага ангийн эцэг эхчүүдийг тэр үеэр нь эргүүлд гаргах нь бидний ажилд болон эргүүл хийх эцэг эхчүүдэд хяналт тавихад боломж бий болж байна гэж үзэж байна.

-Эцэг эхчүүдэд санал хүсэлтийн дэвтэр хөтлүүлэн давхар ямар асуудлыг таслан зогсоосон гэх мэт  үүрэг гүйцэтгэлийн хөтлөлт хийж байна.

- Эцэг эхчүүдийн санал хүсэлтийн дагуу ажилдаа тусган авч ажиллаж байгаа нь сургууль эцэг эхийн уялдаа холбоог сайжруулах нэг гүүр болж чадаж байна.

-Эцэг эхийн эргүүл гарсанаар орчны эрсдэлд өртсөн хүүхэд одоогоор байхгүй .

-Эцэг эхчүүд иргэнийхээ болон эцэг эхийнхээ үүргийг маш сайн ухамсарлаж байгаа тул одоогоор асуудал огт гараагүй байна.

 

-2014 оны 01 сарын 24 нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн бүрэлдхүүн нийт сургуулиудын захирал эцэг эх сурагч  нийгмийн ажилтнуудын хамтарсан сургагч бэлтгэх сургалт амжилттай болсон.

- Мөн эцэг эхийн эргүүлд гарч байгаа хүмүүстээ өдөр дулаацах хөл амраах халуун юм уух зэрэг үйлчилгээг  нийгмийн ажилтны өрөөнд байсан бол одоо 3-р улирлаас халуун цай боов,хоолоор үйлчлэх боллоо.

ТҮГЭЭХ   =>
 

12-р дугаар сарын 6-ны өдөр болно.

THE POWER OF DANCE-2015 Улаанбаатар хотын аварга шалгаруулах орчин үеийн бүжгийн тэмцээн болно.

Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн удирдлагуудад туршлагаа түгээлээ.

"АВЬЯСЛАГ 23- 2015" УРЛАГИЙН НААДАМ БОЛНО.

2015-2016 Хичээлийн жилийн нээлт, "ДУУЛИАН-2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.. 

Бусад зар